8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд хар тамхи оруулж ирж зарсан нидерланд залууг барьжээ

2017-10-07 12:23:30

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 02-03-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсан Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг илрүүлэн, бусад этгээдийн хамт баривчилжээ.

Энэ хэрэгт уг хоёр этгээдээс гадна Монгол Улсын долоон иргэнийг холбогдуулан шалгаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Уг этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр шалгаж буй аж. Тус хэрэгт холбогдсон Вандэр Харст Фридтжоф гэгч нь Нидерландын Вант улсаас шуудан илгээмж ашиглан энэхүү мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
L
Илгээмжээр ирсэн цахилгаан бараа хулгайд алдчихдаг л юм байналээ. Иймэрхүү юмаа сайн шалгаж оруулахад яадаг юм!
2017/10/09 125.9.31.78
  • Recent
  • Most Read
  • Most Comment