8o
Улаанбаатар хот
mobile menu

Томоохон зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгожээ

2017-10-08 11:54:00

Томоохон зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгосон гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, "Өгөөмөр", "Нарантуул" зэрэг захуудад баримт өгөхгүй байгаа тухай гомдол иргэдээс их ирдэг. Иймээс Татварын ерөнхий газраас худалдагчдын дунд баримт хэвлэх машин суурилуулсан. Худалдагчид өөрийн кодоо ашиглан, иргэдэд баримт хэвлэж өгөх боломжтой гэж Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Цэнд-Аюуш хэллээ.

Иймээс иргэдийн хувьд энд угаасаа баримт өгдөггүй гэж орхих биш, худалдагчдаас баримт хэвлэж өгөхийг шаардах эрхтэй. Худалдаа эрхлэгчдэд баримт хэвлэх боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн гэдгийг албаныхан онцолж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өндөр үнэтэй хувийн эмнэлгүүд хэзээ баримт өгдөг болох вэ.Ялангуяа шүдний эмнэлгүүд.
2017/10/07 182.160.3.121
Ваву
Бембегер Sunday-с хэзээ баримт авдаг болох вэ.Нэг бол баримт егдег уу.
2017/10/07 112.72.11.104
ДУТУУ байна
100 айл, гурвалжин, ГЕРМЕС , хороололын барилгын дэлгүүр, БАРС, шонхор зах хэзээнээс хэвлэж өгдөг болох вэ? БАРИЛГЫН дэлгүүрүүд НӨАТ өгдөггүй шүү дээ
2017/10/07 66.181.176.28