8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуургатай

2017-10-07 10:51:54

Өнөөдөр болон маргааш ихэнхи нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ. Хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг албаны эх сурвалжууд анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл