8o
Улаанбаатар хот
mobile menu

Google шинэ төхөөрөмжөө танилцууллаа

2017-10-06 09:40:00

Google Pixel 2 and 2XL

Хоёр шинэ Android 8.1 Oreo ухаалаг гар утсыг 10 сарын 4 нөөс эхлэн худалдаалах боломжтой боллоо. Pixel 2 болон Pixel 2 XL утасны аль аль нь ижил төстэй үзүүлэлттэй. "Том төхөөрөмжид зориулсан онцлог шинж чанарыг оруулаагүй байна" гэж Google-ийн бүтээгдэхүүний ерөнхий захирал Марио Кюрязз мэдэгдлээ. Pixel 2 нь Just Black, Clearly White, Kinda Blue дээр 649 (64GB), 749 (128GB) ам.доллараар худалдаанд гарах юм байна. Pixel 2 XL 11 сарын 15-нд Just Black, Black & White дээр 849 (64GB), 949 (128GB) үнэтэйгээр худалдаалагдах болно. Чихэвчний оролт байхгүй тул тусгай адаптертай хамт зарагдана.

Google Home Mini болон Max

Google Home Mini нь компанийн хамгийн том ухаалаг чанга яригчийн жижиг хувилбар юм. Төхөөрөмжийг 4-нөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой юм байна. Харин энэ сарын 19-нд дэлгүүрт зарагдах болно.  Амазон нь ухаалаг чанга яригч бүхий Echo шугамын зургаан шинэ төхөөрөмжийг зарснаас хойш долоо хоногийн дараа энэхүү төхөөрөмж нь зарлагдаж байгаа юм байна. Гэсэн хэдий ч Google Home Mini нь Echo Dot болон хямд өртөгтэй ухаалаг чанга яригчтай өрсөлдөх бол Google Home Max нь өнөөдөр танилцуулагдсан бөгөөд Sonos, сүүлийн үеийн Echo Plus, Apple HomePod зэрэг өндөр чанартай ухаалаг чанга яригчтай өрсөлдөх аж. The Home Max нь гэр болон Home Mini-тэй ажиллахаар тохируулагдсан ба, дуу хөгжим тоглож байгаа ч гэсэн таны тушаалыг сонсож чадах Google Assistant-тай юм. Ухаалаг спикэр нь ирэх 12-р сард 399 ам.доллараар зарагдах юм байна.

Pixel Buds /чихэвч/

Pixel Buds чихэвч нь уг компаний хамгийн анхны утасгүй чихэвч юм. Google туслагчийг суулгасан Android ухаалаг утастай хослуулах үед Pixel Bud нь мэдэгдэл хүргүүлж, бичвэр зурвас уншиж, хөгжим тоглуулах боломжтой. Pixel эсвэл Pixel 2-тэй ашиглаж байхдаа 40 хэл дээр орчуулга хийн ашиглан яриа хэлэлцээ хийхэд ашиглаж болно. Pixel Buds нь нэг цэнэглэлтээр  5 цаг хүртэл ажиллана. Цэнэглэгч савтайгаа хамт 24 цаг хүртэл цэнэгээ барина. Уг чихэвч нь 11 сард 159 ам.доллараар  Clear White, Blue, and Just Black гэсэн 3-н өөр өнгөөр худалдан авах боломжтой болно.

Google Pixelbook зөөврийн компьютер

Шинэ Chromebook нь 12.3 инчийн дэлгэцтэй.  Intel Core i5 эсвэл i7 процессорыг алийг нь ч сонгож авах боломжтой юм байна. Хэрэглэгчид 128GB, 256GB, эсвэл 512GB багтаамжтай загваруудаас сонгон худалдан авч болно. Энэ нь маш хөнгөхөн ойролцоогоор 1 килограмм (2.2 фунт) жинтэй. Хэрэглэгчид үүнийг нугалан Microsoft-ын Surface Pro болон Surface Book шиг таблетын нэгэн адил хэрэглэж болно. Pixelbook нь 10 сарын 4 нөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой.  Харин энэ сарын 31-нээс худалдаанд гарч эхэлнэ. Үндсэн загвар нь 999 $ -оос эхэлж байгаа. Бусад Chromebook-ээс илүү үнэтэй болж байгаа юм Тэдгээр нь ихэвчлэн  600 орчим ам.доллар байдаг. Хэрэглэгчид нь Pixelbook Pen-ийг 99 доллараар нэмж худалдан авах боломжтой.

Chromecast-ын борлуулалт 55 саяыг давсан

Google-ийн тоног төхөөрөмж хариуцсан захирал Рик Остерло компани 55 сая Chromecast-ыг зарж борлуулсан байна. Энэ нь таны утаснаас хөгжим, зураг, видео бичлэгийг телевизор эсвэл чанга яригчид илгээх боломжийг олгодог юм. Өмнө нь Google компани нь 2016 оны 7 сард 30 саяыг зарсан байсан. Эхний үеийн Chromecast 2013 оны 7 сард гарсан.

Шинэ Daydream VR.

Google ухаалаг гар утсыг виртуал бодит толгой дээр суурилуулсан дэлгэц болгон хувиргах  шинэ төхөөрөмжийг зарлалаа. Тус компаний шинэчилсэн Daydream View нь 99 ам.доллараар зарагдана. Энэ бол өнгөрсөн жилийн $ 79 View-ийн шинэчлэлт бөгөөд Pixel смартфоныг Headset болгон хувиргасан юм.

Google Clips: нэмэлт камер

Google Pixel 2 д нэмэлт болох Clips-ийг зарлалаа. Камер нь гаранд эвтэйхэн чөлөөтэй, өндөр үзүүлэлттэй линз, зургийн мэдрэгч, товчлууртай. Линзний ард байдаг машин нь байнга суралцаж байдаг бөгөөд та өмнө нь авах боломжгүй байсан зургуудыг авахад туслах юм байна.

Google + Nest = илүү ухаалаг гэр

Google 2014 оны Nest –ийг  гэр ахуйн автоматжуулсан бүтээгдэхүүнийг виртуал туслагчийг ойртууллаа. Nest нь хамгийн сүүлийн үеийн загвар нь Google Assistant-тэй хослуулсан бөгөөд хэрэглэгчид өөрсдийн гэрийн камер, хаалганы хонх, термостатаас гэх мэт зүйлсээ ухаалаг болгох боломжтой юм.  Бас нэгэн онцлог нь Энэхүү төхөөрөмж нь  танил хүмүүсийг танихын тулд нүүрний таних тэмдгийг хэрэглэдэг Nest Cam IQ-тай хосолсон. Ингэснээр туслах ажилтан таны найз нөхөд, гэр бүлийн гишүүдийг гэрт таны  ирэхэд таньд хэн ирснийг шууд мэдэгдэх боломжтой болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл