Ардчилалын алтан хараацай гэгддэг С.Зориг агсны аймшигт хэрэг гараад 18 жил өнгөрсөн ч одоо болтол илрээгүй байгаа. 18 жил хэргийн цор ганц гэрч С.Зориг агсны эхнэр Д.Булган шалгагдаж тус ажлын хэсэгтэй холбоотой байж ирсэн. Улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард түүнийг гэрээс нь баривчилж Төв аймгийн хориход хорьж байгаа. Тэгвэл түүний ээж Б.Байгальмаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж өгчээ. Тэрбээр гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх өргөдлийг өгсөн байна.
Д.Булганы ээж Өргөдлийн байнгын хороонд хандлаа
2016-01-15 14:10:00