8o
Улаанбаатар хот
mobile menu

Лас Вегаст халдлага үйлдсэн этгээд олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байжээ

2017-10-03 09:10:00

АНУ-ын Лас Вегас хотноо байрладаг  “Mandalay Bay” тансаг зэрэглэлийн зочид буудлын гадна талбайд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр үл таних этгээд иргэд рүү гал нээсэн талаар мэдээллийг өчигдөр хүргэсэн билээ. Энэхүү үйл явдлын улмаас 50 гаруй хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтжээ.  Сэжигтэн Америкийн орчин үеийн түүхийн хамгийн том аллагыг үйлдсэн 64 настай Стефэн Крэйг Пэддок гэгч этгээд байжээ. Тэрбээр тэтгэвэрт гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байжээ. Мөн мөрийтэй тоглоомын хорхойтон байсан талаар мэдээлэл гарч эхэллээ.  Гэмт этгээдийг буугаа цэнэглэж байхад цагдаагийнхан урьтаж, бууджээ. 

АНУ-ын Лас Вегас хотын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр Стефэн Крэйг Пэддок гэх сэжигтэн этгээдийн  эцэг алдартай банк дээрэмдэгч, сэтгэцийн өвчтэй гэгддэг, Холбооны Мөрдөх Товчооны хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний нэгд тооцогддог хүн байсан гэнэ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Erguud
Ami naana tam tsaana bhad bugd yun hog bitgii hunee dairaad dawhildaj bga l da er ni hooson buunaas 20 zorigtoi er ch jijig awdagiim shde
2017/10/05 202.70.46.213
ina
Amidral uhel temtseldej bhad ter ih buun duun dotor bi iim soyoltoi hun geed huvantsar savaa tevreed aluulah chamshig medrel muut haa gazar hovor bha.
2017/10/04 108.204.252.226
Uil yavdaliig bus soyolt geed bgaa ornii zaluus bolon hogiig harval
Orkuud hotiin soyol geed hutsaad bdag ulsuud shuteed bdag soyoltoi orniihoo zaluusiin tarisan hogiig harchih, enegnelt uil yavdaliig bish oor nudeer harval !
2017/10/03 78.123.155.228