
Маргааш НИТХ хуралдах тов гаргасан бөгөөд хуралдаанаар Ц.Сандуйн суудлыг орлох хүнийг сонгох асуудлыг хэлэлцэх аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ- ын дараагийн даргын сонгох санал хураалт явуулсан ч нэр дэвшигчдийн санал тэнцсэн. Мөн дээрх асуудлаар нийслэлийн АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан учир дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.



