8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бус галт зэвсгийн наймаачдыг барьжээ

2015-11-18 14:42:00

Байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсэг сум, хэрэгслийг хууль бусаар зарж борлуулдаг бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

 

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 15-р хороо 13-р хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” олон улсын худалдааны төвд шалгалтын ажиллагаа явуулж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгслийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

 

Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашинаараа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байхад үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдийг Нарантуул олон улсын худалдааны төвөөс саатуулсан байна. Улмаар "Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн чингэлэгүүдэд явуулсан үзлэг шалгалтаар байлдааны зориулалттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибрь, дровинк, ремингтон маркийн бууны сум 6000 гаруй ширхэг  хадгалагдаж байсныг эд мөрийн баримтаар түр хураан авчээ.

 

Дээрх ажиллагааний үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарж борлуулсан үйлдэлд нэр бүхий дөрвөн иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл