Facebook нь Энэтхэгт хувь хүмүүс, албан байгууллагуудад цусны доноруудыг холбох хэрэгслийг нээн ажиллуулахаар болжээ. "Бид Facebook-ийг ашиглан цусны доноруудыг хайж олсон. Ашгийн бус байгууллагууд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, боломжит хандивлагчидтай хамтран ажилласан болохоор энэ нь Энэтхэгийн хүмүүст ашигтай байх болно" гэж Facebook-ийн бүтээгдэхүүний менежер Хема Бударжу блогтоо бичсэн байна. Цус хэрэгцээтэй хүн донорын талаар ямар ч мэдээлэл авах боломжгүй. Харин хандивлагч хүн цус хэрэгтэй байгаа хүнтэй холбогдон мэдээлэлээ өгөх боломжтой болж байгаа аж. Энэ нь анх удаа Facebook хэрэглэгч болон цусны банкуудын хоорондох холболтыг хөнгөвчлөх арга хэрэгслийг бий болгож байгаа юм байна.
Энэтхэгт Цусны Донорын Үндэсний өдөр буюу 10 сарын 1-ээс эхлээд Facebook хэрэглэгч цусаа хандивлаж эхлэх юм байна. Ирэх аравдугаар сарын 01-ээс хойш, цус хэрэгтэй байгаа эмнэлгүүд, цусны банкууд, хувь хүмүүст цус хандивлах талаар Facebook-ын мэдэгдэл ирэх болно. Энэ мэдэгдэлд нь нэр, байршил, хэрэгцээтэй хүмүүсийн түүх, шаардлагатай цусны төрлүүд гэх мэт мэдээллийг агуулсан байх аж. Энэ функцийг ирээдүйд бусад улсад өргөжүүлж болох эсэх талаар Facebook-ийн төлөөлөгчөөс асуусан боловч хариу ирээгүй байна.
Энэтхэгт Фэйсбүүк хэрэглэгч цусны донор болох боломжтой боллоо
2017-09-29 11:56:00