Лхагва гаригт Indianapolis дахь татварын төлөвлөгөө дээрээ "Би зөв зүйл хийж байна. Энэ ганцхан надад ашигтай биш. Надад итгээрэй" гэж Доналд Трамп хэлжээ. Энэ төлөвлөгөө нь хамгийн багаар бодоход $ 3 тн (£ 2.23tn) үнээр тооцоологддог юм байна. Жишээлбэл, орлогын төвшинг шинээр тохируулсан татварын хаалтанд оруулах ямар ч мэдээлэл байхгүй. Трампын хувийн санхүүжилтийн хувьд гэвэл тэр 40н жилд анх удаагаа өөрийн татварын тайланг олон нийтэд тараагаагүй анхны ерөнхийлөгч болж байгаа юм.
Пүрэв гаригт Ерөнхийлөгчийн татварын төлөвлөгөөн болон Цагаан ордны талаар товч мэдээлэл хийсний дараа эдийн засгийн зөвлөх Гари Кон ерөнхийлөгчийн татварын үүрэг ролийг хэрхэн өөрчилж болох талаар хэлэлцэхээс татгалзсан юм. 2005 оны Гуравдугаар сард түүний татварын тухай алдагдсан мэдэлээлэлээс харвал бид түүний санал болгож буй өөрчлөлт нь Трамп болон түүний гэр бүлийнхэнд хэрхэн нөлөөлж болох талаар тодорхой дүгнэлт хийж болох юм.
Зарим америкчууд түүний зарласан ерөнхийлөгчийн засаглал бодитой болж чадвал татварын үнэ өснө гэж бодож байгаа юм байна.
Энэхүү татварын 3н аргаар тэрээр ашиг авах боломжтой юм.
- Альтернатив хамгийн бага татвар
- Үл хөдлөх хөрөнгийн татвар
- Аж ахуйн нэгжийн татвар