
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрх эдэлдэг билээ.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              