НҮБ-ын ерөнхий ассамблэйн 72 дахь чуулганд Монгол улсыг төлөөлж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил үг хэлсэн байна. ,Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил үг хэлэхдээ "2030 онд Монгол улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 14 хувиар бууруулахыг амлаж, хоёр хөрштэйгээ хамтарч бүс нутгийн дэд бүтцийн төслүүдэд идэвхтэй оролцох, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулж, ядуурлыг бууруулахаа мөн амласан байна" хэмээн хэлсэн байна.
Мөн үүнээс гадна Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаагаараа бахархдаг гээд энхийг сахиулагчид нь Өмнөд Суданд хэд хэдэн сургуулийн байрыг засаж, шинэчилснээ хэмээн хэлжээ. Мөн Монгол улс цаазын ял, эрүүдэн шүүх явдлыг зогсоохын төлөө ажиллаж байгаагаа дуулгаж, НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн байна.