Ирвэс хамгаалагч, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлээр газраас талийгаачийг усанд живьж, хөнгөн хэлбэрийн согтолттой нас барсан хэмээн танилцуулсан юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "живж үхэх, живүүлж алах хоёуланд нь задлан шинжилгээ адил гарна. Хоёрдугаар хувилбар магадлалтайг бас хэлсэн бол цагдаа нөлөөнд автаагүйгээ нотлох байлаа” гэж сэтгэгдлээ бичжээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Т.Лхагвасүмбэрэл агсны талаар ярьж, нулимс дуслуулж байсан удаатай.