Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоогүй нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар болон цаг үеийн бусад мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болох юм байна лээ. МөнФранц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Манай улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцохоор зорьсон. Оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Хугацаа нь дууссан. Одоо Авлигатай Тэмцэх Газар ажиллах ёстой. Улс төрчдийн авлигалын асуудлыг илрүүлэх гэж АТГ байгаа. Харамсалтай нь АТГ-т эрх ашгийн зөрчил байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Байгууллагыг шахаж ажиллаж байгаа.
Нүүрсний хувьд манай улс нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолдог улс байх ёстой.Нүүрсний үнийн өсөлт буулт хоёр дээр бид эдийн засгаа томьёолж ярьдаг. Тэгвэл одоо бодит эдийн засагтай байх хэрэгтэй байна. Шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж бодож байна. Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй" хэмээн хэллээ.
Х.Баттулга: Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй
2017-09-20 15:08:00