Прокурорын байгууллага хэд хоногийн өмнө “60 тэрбум”-ын бичлэг нотлогдоогүй тул хэргийг хаасан гэсэн мэдээлэл гаргасан. 60 тэрбумын бичлэг цацагдсан энэ хоёр жилийн хугацаанд бодит байдал дээр энэ бичлэг хэрэгжсэн эсэх нь олны анхаарлыг татаж байгаа. Тэгвэл энэ бичлэг бодитоор хэрэгжсэн байж болох нэгэн баримт гарч ирсэн байна. Шинжлэх ухаан технологийн сан гэж судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэн тайлагнах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага байдаг. Олон нийт энэхүү байгууллагыг төдийлөн сайн мэдэхгүй ч их хөрөнгө, мөнгө зарцуулдаг газар юм байна.
Харин энэ сангийн захирал нь МАН-ын харьяалалтай Д.Энхжаргал гэдэг хүн байдаг. Тэрээр ажилтнуудаасаа мөнгө, эд зүйл, бэлэг нэхэж дарамталдаг.Эд зүйл бэлэг нэхэхдээ “...Дарга нарт аваачиж өгнө” гэдэг гэнэ. Энэ талаарх тодорхой баримтуудыг тэнд ажилладаг, ажиллаж байсан хүмүүс нийтэд тун удахгүй дэлгэх юм байна. Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын удаа дараагийн энэхүү үйлдэл нь “60 тэрбум”-ын бичлэг бодитоор хэрэгжсэний жишээ гэж үзэх хүмүүс ч байна.