Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Монгол улсын 30 дахь ерөнхий сайдыг УИХ-ын намрын чуулганы эхний өдөр томилох шийдэлд хүрсэн юм. Улмаар энэ сарын 25-нд болох МАН-ын бага хурлаар хэнийг ерөнхий сайдаар томилох вэ? гэдгийг хэлэлцэж тодруулахаар болсон. Мөн шинээр байгуулах Засгийн газарт салбараа мэддэг, дадлага туршлагатай хүмүүсийг сайдаар томилох нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд үзсэн. Түүнчлэн ирэх сарын эхний 10 хоногт багтаж Шинэ Засгийн газрыг бүрдүүлэхээр болжээ.
Намрын чуулганы эхний өдөр 30 дахь ерөнхий сайдыг томилно
2017-09-16 11:26:16