
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 10:00 цаг хуралдах товтой байсан ч дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Энэ удаагийн УЗ-ийн хуралд намын удирдах зөвлөлийн 31 гишүүн оролцох юм байна. Өнөөдрийн хуралдаанаар намын Бага хурлын товоо зарлана. Мөн Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудал голчлон хэлэлцэх юм байна.



