Ардчилсан намаас Засгийн газар огцорсон үйд явдал болон одоо байгуулагдах засгийн газрын талаар өнөөдөр байр сууриа илэрхийлэх тов гаргасан байна. Хурал өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордонд болох байсан ч одоогоор эхлээгүй байгаа аж. Засгийн газрыг “Давхар дээл”-гүй байгуулах, Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гаднаас байх, мэргэжлийн багаар бүрдүүлэх зэрэг шаардлага тавьж буй юм. Мөн Засгийн газрыг дэд сайдгүй ажиллах шаардлагатай гэж үзэж буй гэдгийг эх сурвалж онцоложээ.