Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл нэвтрүүлгийн БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн ёслолын ажиллагаа дөнгөж сая болж өндөрлөлөө. Шилдэг арван сэтгүүлчийн шилдэг бүтээлүүд шалгарч шилдгийн шилдгээр Шуурхай эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Б.Энхмартын бүтээл шалгарлаа. Мөн шилдэг аравт шалгарсан “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа “Халаас нимгэн жуулчид Монголыг онилжээ” нийтлэл мөн шилдэгт багтсан юм. Ингээд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаагийн сэтгэгдэлийг хүргэж байна.