УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан билээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно" гэж заажээ. Тиймээс хуулийн дагуу дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох юм байна.
Дараагийн засгийн газрыг 30 хоногийн дотор томилно
2017-09-08 12:38:00