УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны дараа МАН-ын бүлгээ хуралдуулах хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтээ албан бичгээр бүлгийн дарга Д.Хаянхярваад хүргүүлжээ. Яг одоо Төрийн ордонд УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийг хэлэлцэж байгаа. Энэ хурлаас гарсан шийдвэрийг чуулганаар хэлэлцэх юм байна. Тиймээс чуулганы хурлаас өмнө МАН-ын бүлгийг яаралтай хуралдуулах хүсэлтээ ийнхүү уламжилсан байна.