
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг шалган хэлэлцэж өгөх хүсэлтийг Тусгай хяналтын дэд хороогоор яг одоо Төрийн ордонд хэлэлцэж байгаа билээ. Тус хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд намын бүлгийн саналын дагуу УИХ-ын гишүүн С.Батболд ахалж, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын гишүүд багтдаг юм байна. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүх дэд хорооны хуралдаан руу дөнгөж сая орлоо.



