Өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо хуралдана. Тус хорооонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлаар хүсэлт тавиад байгаа билээ. Улмаар Тусгай хяналтын дэд хороо хуралдаж гарсан дүгнэлтийг холбогдох хуулийнхаа дагуу Аюулгүй байдал байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулах учиртай аж. Харин чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас хуралдана. .
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Ерөнхий сайдын хүсэлтийг хэлэлцэнэ
2017-09-07 09:17:00