УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр хуралдаж МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдаан завсарласны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Өнөөдөр Засгийн газрын асуудлыг хэлэлцэх эцсийн өдөр юм. Тиймээс Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. МАН-ын бүлгийн дарга хийсэн мэдэгдэлдээ Олонхийн бүлгийн хэсэг гишүүд АН-ын бүлэгтэй хамтарч, Засаг унагаах гэж байна хэмээн туйлийн хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Бид энэ асуудлаар байр сууриа өмнө нь илэрхийлсэн. 65 гишүүнтэй бүлэг Засгийн газраа хэрхэх нь өөрийн дотоод асуудал. Сөрөг хүчинд ямар ч хамаагүй гэж улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Бид энэ байр суурин дээрээ одоо ч байгаа. Үндсэн хуульд заасанд 15 хоногийн хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн болно" гэв.
Д.Эрдэнэбат: 15 хоногийн хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн болно
2017-09-06 13:37:00