
Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын ээлжит бус хуралдаан эхэлсэн ч МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа билээ. Засгийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд цуглаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд Засгийг тогтвортой байлгах саналтай гишүүд цугласан гэдгийг эх сурвалж онцолж байна.



