УИХ-ын ээлжит бус чуулган нээлтэй хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа үг хэлсэн юм. Тэрбээр " Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүндэтгэх ёстой. Тусгай хяналтын дэд хороогоор орж Ерөнхий сайдын үгийг сонсох ёстой гэж бодож байна. Хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэж, хэн нь зөв буруутайг тогтоогоогүй тохиолдолд асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж бүлгийн даргын хувьд завсарлага өгөхийг хүсч байна" гэсэн юм. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд саналыг хүлээн авч УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.
МАН-ын бүлэг завсарлага авлаа
2017-09-06 12:18:00