УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдах тов гарсан байсан дөнгөж сая эхэллээ. Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлснээр эхлэв. Өнөөдрийн чуулганаар МАН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд өргөн барьсан. Энэ саналд өнөөдрийн байдлаар УИХ дах МАН-ын бүлгийн 33 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Ээлжит бус чуулганы хуралдааны ирц 53 хувьтайгаар ийнхүү эхэлж байна.
ШУУРХАЙ: Ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ
2017-09-06 12:05:00