Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын бичлэг цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Олон улсын шинжээчид энэхүү бичлэгийг эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Улсын Ерөнхий прокурорын байгууллагаас энэхүү бичлэгийг эвлүүлэг хэмээн үзэж хэргийг хаасан талаарх нэгэн ярилцлагыг хэвлэлүүд онцоллоо. Тэгвэл Төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэгийг хаасан талаар иргэд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэж байна.