МАН-ын бүлгийн зүгээс 11:00 цагт хуралдааны тов зарласан ч одоогоор эхлээгүй байна. Хуралдааны ирц бүрдэхээр эхэлнэ гэдгийг эх сурвалж онцоллоо. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолыг бүлгийн гишүүдэд уншиж танилцуулж гишүүд саналаа нэгтгэх юм. Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой байх ёстой, МАН-ын бүлгээс гарсан шийдвэрийг дагаж байх ёстой гэсэн тогтоол гараад байгаа билээ.
Ирц бүрсэний дараа МАН-ын бүлгийн хуралдаан эхэлнэ
2017-09-05 12:01:00