Өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр төрийн ордны Б танхимд хуралдсан талаар бид мэдээлж байсан. Уг хурлаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аж. Удирдах зөвлөлийн хурал нэлээд олон цаг хаалттай хуралдсан. Эх сурвалжийн мэдээлснээр Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрыг тогтвортой байлгах шийдэлд хvрсэн гэв. Мөн Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан байна. Тиймээс Уг тогтоолыг өнөөдөр 11.00 цагт хуралдах бүлгийн хурлаар танилцуулж, саналаа нэгтгэх юм байна. МАН-ын бүлэг 11:00 цагаас хуралдана.
МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудалд саналаа нэгтгэнэ
2017-09-05 09:17:00