Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын төрийн албаны хариуцлагатай албан тушаалтнууд архидан согтуурч, 25 настай Б гэх бүсгүйг хүний ой ухаанд багтамгүй зэрлэгээр хүчирхийлж, гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч бүсгүй өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд одоогоор хоёр ч хагалгаанд орох гэж байгаа. Хохирогч бүсгүйн ар гэрийнхэн ард түмнээс хагалгаанд шаардлагатай мөнгөн тусламж гуйсан билээ. Хагалгаанд орох мөнгө бүрдсэн бөгөөд энэ сарын 21-ны өдөр давсаг сойх мэс засалд орохоор болсон байна. Ар гэрийнхэний зүгээс мөнгөн тусламжийг ард түмэн болон МАН-ын дарга М.Энхболдоос хүртэл гуйсан байна. Хохирогч бүсгүйн ах Х.Нэргүй энэ талаар хэлэхдээ “Төв аймгаас УИХ-д сонгогдсон М.Энхболд, Су.Батболд нарт мөнгөн тусламж үзүүлээч гэж тусгайлан хандсан. Харамсалтай нь тэд биднийг хүн ч гэж тоогоогүй. Тэд нэгдүгээрт, манай сумаас бидний сонголтоор УИХ-д суусан. Төрийн түшээ гэдэг утгаар тусламж дэмжих болов уу гэж найдсан. Нөгөө талаар энэ жигшүүрт хэргийг үйлдэж, дүүг минь зэрэмдэглэсэн Б.Ханбаатар, Г.Ариунболд нар МАН-ын гишүүд” гэж ярьсан байна. МАН-ын дарга М.Энхболд МАН-ын нөлөө бүхий гишүүн Су.Батболд нар хохирогч бүсгүйд тусламж үзүүлэх битгий хэл хүн ч гэж тоосонгүй. Уг нь бол МАН-ы гишүүн нь ийм бусармаг хэрэг хийсэн, өөрсдөө тэр нутгаас сонгогдсон эрхэм гишүүд маань жоохон ч гэсэн сэтгэл гаргаж болмоор юм даа.
М.Энхболд, Су.Батболд нар хохирогч бүсгүйгээс мөнгө харамлав
2016-01-13 18:19:00