Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгуулсан. Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж, Дэлхийн аварга болж, монгол түмнийг баярлуулсан. Дэлхийн аварга Д.Сумъяагийн аваргын төлөөх барилдааныг Унгарын нийслэл Будапешт хотноо оршин суугаа монголчуудааас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл үзэж, баярын нулимс унагав. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдааны талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр Монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа.
Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Жүдочид бид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэсэн байна.
Эх сурвалж: IJF.ORG