8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэлээ

2016-01-13 16:49:00

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр сар гаруй өмнө "МАН-ын санаачлан санаачлан ҮХЦ зөвшөөрч ипотекийн зээл зогсоосон" хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан билээ. Энэ талаар өнгөрсөн сард МАН-ынхан мэдэгдэл хийж, "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан шүүхэд өгөхөөр болсноо дуулгасан. Тухайн үед  УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн бодлогын зөвлөх Б.Энхбаяр түүнд удаа дараалан "та андуураад байна" хэмээн сануулсан боловч АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр үүнийг нь үл тоожээ.  Тиймээс уг нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамжийн дагуу энэ сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн байна. МАН-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндэд халдсан гүтгэлэг болохыг тогтоолгож, МАН-ын нэр хүндийг сэргээх буюу МҮОНТ-ийн "Цагийн хүрд" хөтөлбөр болон түүний твиттер хуудсаар уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү" гэжээ.

Энэ талаар Л.Эрхэмбаяр  "Дахин хэлэхэд шүүх бүхнийг шийдэх биз. 90 оноос өмнө байсан бол Лоохууз, Сурмаажав хоёр шиг л болох нь байна шүү дээ. Тэгээд ч муугаар бодоход уучлалт гуйгаад л өнгөрнө биз. Энэ бүхний гол шалтгаан нь зүгээр л улс төр шүү дээ. Хашааны газрыг үнэгүйдүүлсэн, орон сууцыг үнэгүйдүүлсэн хоёр асуудал. Үр дагавар нь орон сууцны зээлийг зогсоосон шүү дээ. Шүүх нь юу гэж шийдлээ ч гэсэн дээрх бүхнийг  үнэгүйдүүлсэн нь үнэн" гэсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
werty
Usreel uichlal guin gene, iim huneer udirduulj bga nam her yavhan todorhoildoo, goln jiriin ard irged bidl hohirood bh uymdaa
2016/01/14 103.17.108.42
Zochin
Ardchilsan namiin darga?
2016/01/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment