УИХ-ын ээлжит бус чуулганы тов гарчээ. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр ээлжит бус чуулганыг зарласан захирамж гаргасан байна. Ээлжит бус чуулганй өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна. Ээлжит бус чуулган зарласнаар УИХ-ын байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж дуусвал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах юм байна.
Ээлжит бус чуулганы тов гарчээ
2017-08-30 16:16:42