Өглөө 10:00 цагаас хуралдах тов зарлаад байсан МАН-ын бүлгийн хурал 12:50 минутын үед эхэллээ. Бүлгийн хурлаар Засгийн газрын огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлнэ хэлэлцэнэ. Одоогоор тус хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд оролцохоор ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор бүлгийн хурал дээр 60 тэрбумын бичлэгтэй холбоотой хариуцлагын асуудал болоод Засгийн газраа огцруулахгүйгээр зарим сайд нартаа хариуцлага тооцох нь зөв гэх мэт санал гаргасан аж.