Хэдэн өдрийн өмнөөс яригдаж ирсэн МАН-ыг бүлгийн хурал өчигдөр эхэллээ. Хуралдааны ирц бүрдэж, хуралдаан хаалттай горимд шилжиж үргэлжилсээр шөнийн 22.00 цаг хүртэл хуралдлаа. Өнөөдөр ч үргэлжилнэ. Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаан өмнө нь байгаагүйгээр өндөр хамгаалалтын дор явагдлаа. Учир нь МАН-ын бүлэг хуралдаж байгаа жигүүрийг тэр чигт нь хамгаалагч нар хамгаалалтанд авсан талаар эх сурвалж онцлов. Мөн утасны сүлжээ унагаагч байршуулжээ. Засгийн газрыг огцруулах болон Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа учраас бүлгийн хурал нэлээд ширүүхэн өрнөж, гишүүд ч багагүй маргалдсан талаар зарим гишүүд ам нээсэн юм.
Засгийн газрыг огцруулах болон Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа учраас бүлгийн хурал нэлээд ширүүхэн өрнөж, гишүүд ч багагүй маргалдсан талаар зарим гишүүд ам нээсэн юм.
Тус хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын 40 гаруй гишүүн оролцож байгаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн бүлгийн хуралдаанд оролцохгүй гэсэн мэдээлэл гараад байсан ч тэдгээр гишүүдийн төлөөлөл үүнийг үгүйсгэж, бүлгийн хуралдаандаа оролцлоо. Үүнээс харахад - 10 биш, + 11 болж тараад байх шиг байна. Энэ томъёолол их энгийн. МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаа 30 гаруй гишүүн гарын үсгээ зурж албан бичгээ УИХ-д өргөн барьсан. Баттай эх сурвалжийн мэдээлснээр эдгээр 30 гишүүн дээр нэмж МАН-ын 11 гишүүн Засгийн газраа огцруулах саналыг дэмжиж гарын үсгээ зурсан аж. Энэ нь +11 юм. Цаашид энэ тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг МАН-ын зарим гишүүд ярьж байна. Гэтэл өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдааны өмнө Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс 10 гишүүн нэрээ татсан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ нь -10 юм. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд энэхүү асуултад хариулт өгч байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлснээр “гарын үсэг зурсан гишүүдээс хасагдсан зүйл байхгүй. Хасагдахгүй. Бид энэ байр сууриа хатуу хамгаална” гэх мэтээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Бичлэгийг http://chuhal.mn/r/24918, http://chuhal.mn/r/24917 эдгээр линкээр орж үзнэ үү.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодруулахад "Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурснаасаа буцна гэсэн ойлголт байхгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг гарын үсэг зурсан гишүүдийг дарамталсан, тендер санал болгосон гэсэн мэдээлэл бол худлаа мэдээлэл. Би Засгийн газарт орж ажиллахгүй. Би ер нь Засгийн газраас нэг ч тендер авч үзээгүй, надад хувийн ямар нэг ашиг сонирхол байхгүй. Миний хувьд Засгийн газрыг огцруулах санал дээрээ хатуу зогсоно" хэмээн хэлсэн.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр эдгээр 30 гишүүн дээр нэмж МАН-ын 11 гишүүн Засгийн газраа огцруулах саналыг дэмжиж гарын үсгээ зурсан аж. Энэ нь +11 юм. Цаашид энэ тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг МАН-ын зарим гишүүд ярьж байна.
Ямартай ч өнөөдөр бүлгийн хуралдаан үргэлжилнэ. Нэлээд ширүүн болох нь мэдээж. Харин Засгийн газраа огцруулах уу, эсвэл алдаа оноогоо дэнсэлж Засгийн газраас хэвээр нь үлдээх үү. Хэрвээ бүлгийн хуралдаанаар гишүүд Засгийн газраа огцруулахаар санал нэгдвэл Төрийн байгуулалт байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх учиртай. Тиймээсбүлэг хэрхэн, ямар шийдэлд хүрч, шийдвэр гарахыг харах л үлдээд байна.
Д.Болор