
Яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлгийн хурал хаалттайгаар хуралдаж байна. Тус хурлаар Шадар сайд болон Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая МАН-ын дарга М.Энхболд хурлыг орхин гарсан байна. Бүлгийн хуралдааны ирц хангалттай байгаа бөгөөд хуралдаан хаалттайгаар үргэлжилж байна.



