Өнөөдөр 10.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын тавьсан хүсэлтийг хэлэлцэх юм байна. Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ. МАН-ын бүлгийн хуралдаан 14.00 цагт болно. Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Харин маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ. Улмаар ээлжит бус чуулганыг зарлах аж.
Намын бүлгүүд байр сууриа нэгтгэнэ
2017-08-29 09:44:00