МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагаас хуралдах тов гаргажээ. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Учир нь УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах хүсэлтээ УИХ-ын дэд даргад өргөн бариад байгаа билээ. Тиймээ өнөөдөр МАН-ын бүлэг Засгийн газрын асуудлаар хуралдах аж.