8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын мэдээллийг дүгнэхэд. . .

2017-08-28 09:12:00

Өнгөрсөн баасан гаригт АТГ-аас  хагас жилийн ажлын тайлангаа мэдээлсэн юм. Мөн энэ үеэр хэд хэдэн хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Үүний дунд Шадар сайдыг тагнаж чагнаж асуудалд мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн төрсөн дүү н.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Тиймээс түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэлээ. Түүнд төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог онцолсон. Энэхүү мэдээллээс харахад би гурван зүйл ойлгов. Бас мэдрэв. Нэгдүгээрт манай улсын хууль хяналт, шүүх, цагдаа, прокурорын байгууллага “нүд ирмэхтэй” зүйрлэхүйц хэмжээний шуурхай ажилладаг болохыг харж бас сонслоо. Хоёрдугаарт төрийн өндөр албан тушаалтан өөр өөрийгөө, ах дүү хамаатан саднаараа мөрдүүлэг болохыг олж мэдэв.  Гуравдугаарт: Хууль хяналт, шүүх, цагдаа, прокурорын байгууллага хэн нэгний гар хөл болсон гэдгийг баттай мэдээд авчихлаа гэж хэлье.

Тэд ямар хэрэг дээр нь ингэж хурдан ажлаад байна вэ?

Дээрх гурван зүйлээс харвал төрийн эсрэг, авлигын эсрэг 60 тэрбумын хэрэг одоо шийгдэх цаг болсон мэт. Учрыг тодруулваас хоёр, за бараг гурван сарын өмнөхөн Шадар сайдыг тагнаж, чагнаж байна гэсэн мэдээлэл гарч, хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр Шадар сайд нь өөрийгөө тагнаж, чагнасан болохыг тогтоогоод яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлжээ. Манайхан шуурхайн ч шуурхай ажиллах юм. Гэтэл хоёр жил дамнаж Эрүүгийн хэрэгт үүсгэн шалгаж байгаа 60 тэрбумын хэрэг өнөөдөр ямар шатандаа явна вэ. Энэ хоёр хэргийг цаг хугацааны хувьд аваад үзвэл Шадар сайдыг тагнаж, чагнасан хэргийг шалгасан шиг хурдан хугацаанд 60 тэрбумын хэргийг шалгаад шийдвэрлэсэн бол өнөөдөр хэдэн 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох цаг хугацаа өнгөрлөө. Би гайхаж байна. Тэд ямар хэрэг дээр шуурхай ажлаад байна в гэсэн асуулт тавимаар санагдлаа. 

Энэ хоёр хэргийг цаг хугацааны хувьд аваад үзвэл Шадар сайдыг тагнаж, чагнасан хэргийг шалгасан шиг хурдан хугацаанд 60 тэрбумын хэргийг шалгаад шийдвэрлэсэн бол өнөөдөр хэдэн 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох цаг хугацаа өнгөрлөө. Би гайхаж байна.

Шадар сайд өөрөө өөрийгөө тагнаж, чагнах шаардлага бий юу?

Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрөө өөрийгөө тагнаж, чагнах хэрэг байсан уу. Байгаа юу гэж асууя. Нөгөө талаасаа түүнд ингэх шалтгаан бий юу. Эсвэл шалтгаан байгаа юу. Мэдээж үгүй л болов уу. Хэргийг хэрхэн яаж шалгасны үндсэн дээр ийм дүгнэлт гарсныг АТГ-ынхан мэдэж байгаа. Эсвэл “60 тэрбумынхан” мэдэж байгаа болов уу. Шулуухан хэлэхэд 60 тэрбумын эсрэг зогсоон хүнийг “60 тэрбумынхан” дарах гэж оролдож байгаа нь илт харагдаж байна.

Тэд өөрсдийг нь томилсон хүний талд шийдвэр гаргах нь “батлагдаагүй хууль”

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг сар гаруйн өмнөхөн ТЕГ-ын Тагнаж, шалгах хэлтсийн албан хаагчдыг бүгдийг нь ажлаас нь чөлөөлсөн аж. Тэдгээр хүмүүсийн оронд шинээр хүмүүс орсон гэнэ. Энэ нь УИХ-ын нэр бүхийн гишүүдийн 60 тэрбумын хэрэгт Эрүү үүсгэж шалгаж өгөөчээ гэсэн шаардлагатай цаг хугацаатай таарч байгаа юм. Энэ зүгээр нь цаг хугацааны тохироо юу. Эсвэл тохируулцгаасан уу. Шинээр томилогдсон хүмүүс 60 тэрбумын хэргийг шалгасан нь тодорхой. Мэдээж тэд өөрсдийг нь томилсон хүний талд шийдвэр гаргах нь “батлагдаагүй хууль”. Тэгэхээр хууль хяналтынхан хэний гар хөл болцгоов. Эсвэл тэд хэнд үйлчлэв гээд эргэлзсэн, эргэлзээтэй, асуумаар, тодруулмаар асуулт олон гарч ирээд ч байх шиг.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
ATGazar yu gej hudal medelehev de. Ajilaa hiisengui gene murduj shalgaad bodit baidalig medeeleher hen negni gar hul bolj hudalaa yarila gene .
2017/08/28 122.201.22.117
зочин
худлаа дур дураараа хэн нэгний хайцаалж мэдэмхийрч бичих хэрэггүй
2017/08/28 66.181.177.249
зочин
хүрэлсүхийг өмөөрөх шаардлагагүй. тэр юу ч хийж мэдэх хүн
2017/08/28 66.181.177.249