8o
Улаанбаатар хот
mobile menu

Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

2017-08-27 12:25:00

Ойрын хоёр хоногтоо төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: 26-27нд Алтайн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-наас дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 23,24,27-нд зарим газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 22-24-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12м/с, зарим үед борооны өмнө түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 22-24-нд бүх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн градус өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. 25-26-нд ихэнх нутгаар дулаарч 27-нд нутгийн хойд хэсгээр дахин сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 24,27-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 7-12м/с, 22-24,27-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 23-25нд сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 23-24-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 21-23-нд салхи зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хагаст, 23-25-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...
2017/08/28 94.242.246.23
Батцэцэг
ШУДАРГА ХҮН ДЭЭ... ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
2017/08/28 43.242.242.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment