МАН-ын бүлгийн 30 гишүүн "Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах ёстой" хэмээн үзэж огцруулах албан бичгээ өчигдөр өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Я.Содбаатар А.Сумьяабазар нарын есөн гишүүн мэдээлэл хийж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан. Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Тэгвэл тун удахгүй Засгийн газар огцрох эсэх нь тодорхой болно. Тэгвэл өнөөдөр МАН-ын намын нөлөө бүхий гишүүд цахим хуудаснаа Засгийн газар болон 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: МАН-ын гарын үсэг зураагүй Монгол гэж ярьж явдаг гишүүд бол чонотой нийлсэн нохой
60 тэрбумын асуудал нь Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Энэ бүгдийг шийдэхийн тулд МАН дотроо дорвитой өөрчлөлт хийх ёстой. МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан. Гарын үсэг зураагүй дэмжиж байгаа манай намын олон гишүүд байгаа. Засгийн газар одоо болно, улс орноо бод. Шулуухан хэлэхэд, МАН-ын гарын үсэг зураагүй Монгол гэж ярьж явдаг гишүүд бол чонотой нийлсэн нохой" хэмээн жиргэсэн байна.