МАН-ын дарга М.Энхболдын “лагшин чилээрхсэн” үү. Учир нь өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр МАН-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газраа огцруулах албан бичгээ УИХ-д өргөн барьсан юм. Энэхүү албан бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гардаж авлаа. Тэрбээр энэ үеэр “УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа. Энэ асуудлаар УИХ-ын даргатай эхлээд холбоо барина" гэв.
Тэрбээр энэ үеэр “УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа. Энэ асуудлаар УИХ-ын даргатай эхлээд холбоо барина.
МАН-ын нэр бүхий 31 гишүүн Монголын төрийг цэвэрлэх болсон, төрийн 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газрын гишүүд дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү Засгийн газраас огцруулахаар гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдсэн. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн бусад УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжиж, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна гэж тэд онцолсон.
Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын асуудал, Засгийн газраа огцруулах, гишүүдийн зүгээс Бага хурлаа нэн яаралтай хуралдуулахыг шаардаж буй энэ цаг үед намын даргын бие “чилээрхсэн” нь тоогүй гэж ярих хүн байна. Харин нэг хэсэг нь үнэхээр МАН-ын даргын бие “чилээрхсэн үү” гэсэн асуулт тавьж эхэллээ. Эсвэл дээрх асуудлуудад цаг “хожих” гэсэн арга уу гэх таамаг ч гарч байна. Товчхондоо Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөх энэ үйл явдал, МАН-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байсан энэ хоёр үйл явц цаг хугацааны хувьд тохиолдол байв уу. Эсвэл тохируулав уу.
Товчхондоо Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөх энэ үйл явдал, МАН-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улсмаас эзгүй байсан энэ хоёр үйл явц цаг хугацааны хувьд тохиолдол байв уу. Эсвэл тохируулав уу.
Ямартай ч МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулах албан бичгээ УИХ-д өргөн барьчихлаа. Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байдаг аж. Харин эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байсан УИХ-ын дарга М.Энхболд үүнд ямар хариу үзүүлэх нь сонин.