УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь дэмжлээ. Одоо тус байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн томилгооны хугацаа энэ сарын 16-нд дуусч байгаа тул АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлсэн байна.