Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш орсон нойтон оржээ. Цас үргэлжлэн орж байгаа тухай нутгийнхан мэдээлж байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар хур тунадастай сэрүүн байх төлөвтэй байгаа тул малчид иргэдэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг анхаарууллаа. 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ойрын хоёр хоногтоо төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл аймагт нойтон цас орж байна
2017-08-23 08:59:34