“Хүрхрээ үндэсний лиг”-ийн 13-р тойргийн хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж байсан “Улаанбаатар сити” , “Эрчим” багуудын тоглолт өчигдөр боллоо. Тулаанд ялагч тодорсонгүй, эвийн гэрээгээр өндөрлөлөө. Тодруулбал, Нэгдүгээр үеийн 19 дэх минутад “Эрчим”-ийн хамгаалагч Т.Дөлгөөн тооны харьцааг нээсэн бол “Улаанбаатар сити”-ийн Артём Дробишев эхний хагас дуусахтай зэрэгцэн тэнцээний гоолыг оруулж, хөгжөөн дэмжигчидээ баярлууллаа. Тэмцээний хоёрдугаар үе маш сонирхолтой өрнөсөн ч гэсэн багууд 1:1-ээр тэнцлээ. “Улаанбаатар сити” баг тус тоглолтонд маш сайн тоглосоноос гадна хөгжөөн дэмжигчид хамгийн хүчтэй байлаа. “Улаанбаатар сити” багийн хөгжөөн дэмжигчид тоглолт эхлэсэн цагаас хойш дуустал багаа хөгжөөн дэмжиж оролцлоо.