
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг гарсан байна. Хэрэг энэ сарын 11-ний өдөр болсон аж. Хэргийн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж, Б нар саатуулж үйлдсэнийг нь тогтоожээ.



