
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахад гарын үсэг цуглуулж байгаа мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гараад байгаа билээ. Тэгвэл ирэх даваа гаригт буюу энэ сарын 21-нд өдөр Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэдгийг баттай эх сурвалж онцолж байна. Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд шалтгаан нь 60 тэрбумын асуудал юм.



