8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийг сэрдхийлгэсэн бичлэг, зураг, мэдээлэл түгээхгүй байхыг ЦЕГ-аас уриаллаа

2017-08-17 08:17:19

Цагдаагийн ерөнхий газраас нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, амиа хорлолт гэх мэт олныг сэрдхийлэгсэн зураг, бичлэг, мэдээ, мэдээллийг түгээхгүй байх, түүнийг шэйр хийхгүй байхыг уриаллаа.

Гэмт хэрэг, амиа хорлолттой мэдээлэл нийгэмд түгээснээр  үзэл бодол төлөвшөөгүй хүүхэд залуус хэн нэгэнд гомдсон гомдол цөхрөлтэй үедээ дээрх мэдээ мэдээллийг авснаар сургамж авахаас илүүтэй санаа сэдэл авч, амиа хорлох эрсдэлт алхам хийж болзошгүй тул нийтэд түгээж байршуулахгүй байхыг зөвлөж байна.

Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  өсвөр насны хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагчдад дараах зөвлөгөөг өгчээ:

Өсвөр насныхан нас сэтгэхүйн онцлог, өвөрмөц хэрэгцээ сонирхол, мэдээлэл хүлээн авч буй байдал, эцэг эхийн анхаарал халамж, найз нөхдийн харилцаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан асуудалд өөр өөрийн өнцгөөс хандаж, тулгамдсан асуудлаа нуух эсвэл өөрийнхөөрөө шийдэх тохиолдол цөөнгүй гардаг.

Иймд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж, тулгамдсан асуудлаа зөв шийдвэрлэхэд нь тусалж, найз шиг нь байж анхаарал халамж тавьж байх хэрэгтэй.

Өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт зөвлөх зөвлөгөө:

  • Түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай.
  • Тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай.
  • Шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах.
  • Тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул.
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго.
  • Тэдний сөрөг үзэгдлүүдэд /мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт/ шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла.
  • Тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмж.       
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
нийгэмд болоод байгаа юмыг нууж болохгүй шдээ харин ийм юм гарлаа ингэж болохгүй гэх ба сэрэмжлүүлсэн ухааруулсан ажил хий за юу
2017/08/17 49.0.147.30
  • Recent
  • Most Read
  • Most Comment