8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага хурлын өнгийг тодорхойлсон УЗ-ийн хурал

2017-08-17 08:01:00

МАН-ын доторхи асуудалд “тогооноосоо” хальж ил цагаандаа гарсан. Нэлээд олон хурцадмал асуудал дагуулсан МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Товлосон цагаасаа хойжуу эхэлсэн Удирдах зөвлөлийн хурал бүрэн хамгаалалтын дор болсон гэдгийг эх сурвалжууд онцолсон билээ. Тодруулбал МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 12:00 цагт товлогдсон байсан ч 14:00 цагийн орчим эхэлсэн юм. Удирдах зөвлөлд нийт 31 гишүүн багтдагаас өчигдрийн хуралд 20 орчим гишүүн ирсэн гэнэ. Ирц “чүү ай” хүрсэн сурагтай. Тус хурлаар намын даргын оролцсон алдарт 60 тэрбумын асуудал, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан эсэх, мөн намын зарим гишүүдэд хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. Мөн  Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг огцруулах асуудал олонтоо сөхөгдсөн аж.

Тодруулбал МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 12:00 цагт товлогдсон байсан ч 14:00 цагийн орчим эхэлсэн юм. Удирдах зөвлөлд нийт 31 гишүүн багтдагаас өчигдрийн хуралд 20 орчим гишүүн ирсэн гэнэ. Ирц “чүү ай” хүрсэн сурагтай.

Хурлын үеэр нэгэн сонин содон шийдвэр гарсан талаар баттай эх сурвалж онцоллоо. Тодруулбал Эх сурвалжийн мэдээлснээр 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн ч намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ. Энэ мэдэглийг сонссон зарим гишүүд ихэд бухимдсан гэнэ. Эдгээр хүмүүсийн нэг нь Шадар сайд. Шадар сайд У.Хүрэлсүх М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт хандан чаддаг юм бол бүгдээрээ ажлаа өгөөд асуудлаа шийдье гэж хэлсэн байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мөн намын удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаад авсан аж. Олон улсын төдийгүй дотоодын хууль, шүүх, хяналтын байгууллага энэхүү 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн шийдвэрт хүрсэн нь хачирхалтай. 2016 онд ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж сонголт хийж үнэмлэхүй ялалтад хүргэсэн.  Гэтэл төрийн албыг хэрхэн наймаалцах тухай ярьсан 60 тэр бумын бичлэг илэрч. Түүнд намын дарга нь хүртэл холбогдоод байхад ийм шийдвэр гаргаж ярьж суух нь хэрхэн зүйд нийцэх вэ. Ул төрийн уган хүчин хүчин болох МАН-ын Удирдагчдаас гарамгүй увайгүй яриа, нууц хуйвалдаанууд, өнгө, мөнгө, басамжлал, доромжлол хэрээс хэтэрлээ. Тэд өнгө, мөнгөний төлөө  төр, улсаа самарч сууна. Төрийн ордонд улаан цагаандаа гарсан олон жил бугшсан бузар тогтолцоо бий болсоныг МАН-ын зарим нөхдүүдийн хийж буй үйлдэл, хэлж буй үгнээс нь харагдаж байна.  Тос дотроосоо өтдөг гэдэг. Тэгвэл МАН дотроосоо өтсөн өттэй тосоо цэвэрлэхийг хүсэхгүй байгаа нь илт байна. 

Олон улсын төдийгүй дотоодын хууль, шүүх, хяналтын байгууллага энэхүү 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл хэн, хаанаас эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн шийдвэрт хүрсэн нь хачирхалтай.

Бага хурал эхэлснээс хойш хуралдаан эхнээсээ нэлээд ширүүн болж гишүүд нь тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Тагнах, чагнах ажиллагаа хэрээс хэтэрсэн талаар хатуухан шүүмжилжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд Шадар сайд У.Хүрэлсүхыг дагаж мөрдөөгүй, тагнаж чагнаагүй гэдгээ онцолсон бололтой. Харин Шадар сайд У.Хүрэлсүх "Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу” хэмээн хатуухан хэлсэн сурагтай. Үүнээс харахад  МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээд хурц, ширүүн өнгө аястай болжээ. 

М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу” хэмээн хатуухан хэлсэн сурагтай.

Мөн энэ удаагийн хурлаар ирэх сард болохоор товлогдоод байсан Бага хурлын товд өөрчлөлт орж магадгүй гэсэн таамаг ч олны дунд гарсан. Тэгвэл ирэх сард болох Бага хурлын “өнгө аясыг” энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлын нөхцөл байдал тодорхойлоод ч байх шиг.  Учир юу вэ гэвэл Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдэгдээгүй асуудал намын Бага хурал дээр ч яригдах нь тодорхой. Нэг үгээр хэлбэл энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлын гишүүд хэрхэн, ямар өнгө, аястайгаар асуудал хандаж байна Бага хурал тийм л өнгөтэй болох нь харагдах нь лавтай. Магадгүй намын Бага хурал үүнээс ч ширүүн болох ч юм билүү хэн мэдхэв. 

Д.Болор  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment